7.1 “ТС Cargo” нь БНХАУ-д үйл ажиллагаа явуулдаг онлайн болон онлайн бус дэлгүүрүүд нийлүүлэгчдээс хэрэглэгчдийн сонгон захиалсан бараа бүтээгдэхүүнийг худалдан авч тээвэрлэн үйлчилгээ үзүүлнэ.

7.2 Линк захиалгын үйлчилгээ нь “ТС Cargo” албан ёсны Фэйж хуудсаар дамжуулан захиалга өгсөн цагаас эхлэх ба барааг хүлээлгэн өгөх хүртэлх бусад үйл явц энэ Veb-ээр удирдагдана.

7.3 Захиалгын үнийг хэрэглэгч зөвшөөрөн төлбөр хийгдсэнээс хойш 24 цагийн дотор бараа захиалга хийгдэхийг анхаарна уу.

7.4 Бид захиалга хүлээж авсанаас хойш захиалга бүрийн үнийг баталгаажуулан ярих, лавлаж асуух боломжгүй тул сонголтоо эцсийн байдлаар зөв сонгож захиалгаа хийнэ. Захиалах гэж буй бараа нь таны төлсөн төлбөрийн дүнгээс их байвал бид тантай эргэн холбогдож асуудлыг шийдэх эсвэл захиалгыг цуцалж тантай эргэн холбогдоно.

7.5 Захиалагч захиалга хийгдэх хугацаа хэтэрсэн бөгөөд танд ямар нэгэн мэдээлэл очоогүй бол заавал эргэн холбогдож захиалгаа шалгуулах шаардлагатай бөгөөд гүйлгээний утга, утасны дугаараа зөв бичсэн эсэхээ шалгуулна.

7.6 Хэрэглэгч бараа захиалгын үнийн дүнг 100 хувь төлснөөр захиалгыг баталгаажсан гэж үзэн тус журмын 7.3-т  заасан хугацаанд хийнэ.